Шинэ мэдээ, мэдээлэл

2016 оны 12 дугаар сарын 18-19-ны өдрүүдэд Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн 311-р ангид хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид 38 хүн галт зэвсэгтэй хэрхэн зөв харьцах талаарх цэргийн бэлтгэл сургалтанд хамрагдаж 24 цагийн турш цэргийн амьдралаар амьдарч үзлээ.

Байгаль орчин, ногоон хөгжлийн яам /хуучин нэрээр/ БНСУ-н Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаатай 2014 онд байгуулсан хамтран ажиллах санамж бичиг, эгч дүү паркын хамтын ажиллаагааны хүрээнд Сорогсан үндэсний паркын үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах, Сорогсан үндэсний паркын мэдээллийн төвд Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын сурталчилгааны булан байгуулах, Сорогсан үндэсний паркын отоглох цэгт мэдээлэл сурталчилгааны  монгол  гэр барьж тохижуулахзорилгын хүрээнд Хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчид 2016 оны 10 дугаар сарын 9-16-ны өдрийн хооронд Сорогсаны үндэсний паркад ажиллаад ирлээ.

2016 оны 06 дугаар сарын 21-нд Хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад, баруун хэсгийн дарга Ж.Бекбаатар, байгаль хамгаалагч Л.Даваадорж, жолооч А.Амармэнд нар МУИС-ийн доктор Р.Самъяа, С.Шар болон Минж нутагшуулах үржүүлэх төвийн малын эмч  Ш.Эрдэнэдалай нартай хамтран Туул голын эхэнд 3 хос 6 ширхэг минжийг нутагшууллаа.

БОНХАЖЯ-нд 2016 оны 02 дугаар сарын 05-ны  өдөр Төрийн одон медальд нэр бүхий хүмүүсийг дэвшүүлж дэмжигдсэнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 19 дүгээр зарлигаар Хамгаалалтын захиргааны  Хэрлэн хэсгийн байгаль хамгаалагч, хэсгийн ахлагч, БОХУБ Балсангийн Баяндэлгэр, байгаль хамгаалагч Цэвээний Эрдэнэбилэг нар “Алтан гадас” одон,  байгаль хамгаалагч Базаргүрийн Батсайхан  “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнагдлаа. 

2016 оны 06-р сарын 13, 14-ны өдрүүдэд Цаг уур орчны шинжилгээний байранд хамгаалалтын захиргааны 2016 оны үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөний Бүтээгдэхүүн 2.1.2 дахь заалтын хэрэгжилтийг хангах, менежментийн төлөвлөгөөний Стратеги 5-д заасны дагуу мэргэжилтэн, байгаль хамгаалагч, БОХУБ, МССТ-ийн эрхлэгч нарын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээлэл сургалт, сурталчилгааны ажлыг өргөжүүлэх зорилгоор сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтанд хамгаалалтын захиргааны нийт 39 ажилтнууд хамрагдан шинээр батлагдан хэрэгжих гэж буй хуулиуд, Хан Хэнтийн Дархан цаазат газрын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, улсын байцаагчийн баримт бичгийг зөв үйлдэх, захиргааны зөрчлийн хэрэг бүрдүүлэлтийг стандартын түвшинд бүрдүүлэх, менежментийн төлөвлөгөөний үр ашигт байдлын үнэлгээ хийх, Байгаль орчны багц хуулиуд болон ногоон хөгжлийн бодлогын талаар зэрэг сургалтуудыг амжилттай зохион байгууллаа.

Байгаль орчны багц хуулиуд, Тусгай хамгаалалттай газар нутгийн болон Усны тухай хуулиуд, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүн амын эрүүл аюулгүй орчин амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх, усны нөөцийг нэмэгдүүлэх, бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас 2015-2016 онуудад Туул голын сав газрын захиргаатай хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан билээ..

Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллага болох М-СИ-ЭС Коко-Кола компанитай Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын Захиргаа оноос хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн билээ. Үүний нэг жишээ бол байгаль орчинд тустай, байгаль хамгаалах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж 2013 онд 20,000 ширхэг, 2014 онд 5000 ш хогны уутыг тус тус хандивласанюм. 

ХVII жарны  Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шиний 9 буюу 2016 оны 2 дугаар сар 16-ны өдөр БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийг Дэлхийн өвд бүртгэсэн тухай ЮНЕСКО-гийн батламжийг Хан Хэнтийн Улсын Тусгай хамгаалалтай газрын хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо.

Хан Хэнтийн УТХГ-ийн хамгаалалтын захиргаатай хамтран ажилладаг БНСУ-ын Korean National Park Service -ийн болон Seoraksan Natiaonal Park-ийн төлөөлөгчид Dadohae marine National park-ийн дарга CHOI, JONG KWAN –аар ахлуулсан9 хүний бүрэлдэхүүнтэй баг 2015.08.27- 09.03-ны хооронд хамгаалалтын захиргааны зүүн хэсэг Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Хужирсайханд Судалгааны төв байгуулах газрыг сонгох зорилгоор ажлын айлчлал хийлээ.

ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулган ХБНГУ-ын Бонн хотноо 2015 оны 06 дугаар сарын 28-наас 07 дугаар сарын 08-ны өдрүүдэд амжилттай  зохион байгуулагдлаа. Тус чуулганд манай улсаас оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Дэлхийн өвийн үндэсний хорооны дарга, Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн Ц.Цэнгэл, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай  газрын дарга Б.Хашмаргад оролцлоо.

Хамаг Монгол Улс хийгээд Монгол туургатны сүлд хайрхан болсон өнө эртний түүхтэй “Бурхан Халдун” уулын тэнгэрийг тайх тахилга, Монгол Улсын бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэн тахих төрийн их ёслол 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Хан Хэнтий уул болох Бурхан Халдун уулнаа ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг 1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дахь Ширээт цагаан нуур гэдэг газар халхын шарын тэргүүнээр өргөмжилсөн "шар бүсийн орд"-ыг байгуулсан нь өдгөөгийн нийслэлийн үндэс суурийг тавьсан ажээ. Өргөө нэрээр анх ханаа дугуйлсан нийслэл хотын анхны нэр 1651 оны үед Номын хүрээ болж өөрчлөгдсөн 1706 оныг хүртэл тийн нэрлэгдэж байв. Нийслэл хот Орхон, Тамир, Туул, голуудын хөндий дагуу 29 удаа нүүдэллэсний эцэст 1778 онд одоогийн байгаа газар суурьшиж Их хүрээ нэртэй болжээ.Нийслэлийг Өргөө, Номын хүрээ, Их хүрээ хот, Нийслэл зэргээр нэрийдсээр 1924 оноос Улаанбаатар хэмээн тогтжээ.

Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, Онон голын сав газар, аймгийн ЗДТГ, хэлтэс, агентлагийн дарга нартай хамтран ажиллах уулзалтыг зохион байгууллаа.Тус уулзалтанд аймгийн БОГ, Онон голын сав газрын захиргаандтай 2015-2016 онд хамтран ажиллах төлөвлөгөөг хэлэлцэн баталж, Ононгийн халуун рашааны орд, эх булгийн эргэн тойронд эрүүл ахуйн бүсийг тогтоох, хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлэх, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх шуурхай  баг байгуулах,камержуулах төсөл, байгаль хамгаалагчийн байрны асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, Бурхан халдун хайрханы тахилгын үйл ажиллагаанд хамтарсан багаар ажиллах, "Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам"-ын дагуу иргэн, аж ахуй нэгж байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хүрээнд Хан Хэнтийн ДЦГ болон түүний орчны  бүсэд дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг зохион байгуулах зэрэг онцлох ажлыг дурдсан байна.

Тус хамгаалалтын захиргаанаас хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах мэргэжилтэн, байгаль орчны хяналын улсын байцаагчдын нэрсийн жагсаалтыг гаргаж 2015 оны 12 тоотоор БОНХАЖ-ны Төрийн захиргааны удирдлагын газарт хүргүүллээ.



2014 оны 3-р сард байгуулсан Монгол улсын болон БНСУ-ын Байгаль орчны яамд хоорондын хамтран ажиллах санамж бичиг,  БНСУ-ын Сорогсан үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хоорондын хамтран ажиллах гэрээний хүрээнд БНСУ-ын Тусгай хамгаалалттай газраас /Korean National Park Service/ зохион байгуулсан Friendship program-д  Хан Хэнтийн УТХГазар, Богд хан уулын дархан цаазат газар, Хөвсгөл нуурын улсын тусгай хамгаалалттай газар, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд  2014 оны 8-р сарын 10-наас 9-р дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хамрагдлаа.

Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч MCS Сока сола ХХК-иуд байгаль хамгаалах, байгаль орчны мэдээлэл, сурталчилгааны ажилд хамтран ажилладаг. Энэ ажлын хүрээнд байгаль орчинд ээлтэй, өөрөө задардаг хогны уутаар сүүлийн жилүүдэд хамгаалалтын захиргааг хангаж ирсэн юм. Тухайлбал 2012-2013 онуудад  тус бүр 20000 ширхэг, энэ жил эхний ээлжийн 5200 ширхэг уут хүлээлгэн өглөө.

Хан Хэнтийн дархан цаазат газар нь 3 аймгийн 8 сумын нутгийн 1,748,103.89 га талбайг хамран оршдог. 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулинд зааснаар ДЦГ-ыг байгалийн хэв шинж, төлөв байдал, хөрс, ус, ургамал, амьтны аймгийн онцлог, хүний үйл ажиллагаанд өртөх байдал зэргийг харгалзан үзэж онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүс гэсэн үндсэн 3 бүсэд хуваадаг. Хуулинд заасан шалгуур үзүүлэлтүүдийг баримтлан тус дархан цаазат газрын хамгаалалтын дотоод бүсүүдийг анх Байгаль орчны сайдын 1994 оны 117-р тушаалаар батлан мөрдөж байсан.

 

АНУ-ын National Park Service-ийн Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Rudy D’Alessandro-ийн урилгаар Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Ж.Алтангэрэл Филадельфа дахь Дрекселийн их сургуулийн байгалийн шинжлэх ухааны академийн ажилтан Туяагийн хамт Вашингтон муж улсын Олимпик Үндэсний Паркт 2014 оны 06 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд зочиллоо.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Иргэний нисэхийн тухай болон байгаль орчныг хамгаалах багц хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Т.Лхагвасүрэн нар хамтын ажиллагааны санамж бичигт 2014 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр гарын үсэг зурлаа.



2014 оны 2-4-р сард хамгаалалтын захиргаан бүрэлдэхүүнээр орчны бүсийн сумд болох Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал, Бугант, Түнхэл тосгон, Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орон нутгийн удирдлагууд, ард иргэдтэй уулзалт  хийх, тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх мэдээлэл хүргэх, ТХГН-ийн тухай болон байгаль орчныг хамгаалах бусад хуулийн гарын авлага, брошюр, хогийн уут тараах, аймгийн Цагдаагийн хэлтэстэй хамтран хяналт шалгалтын ажил хийх, байгаль хамгаалагчдын ажил байдалтай газар дээр нь танилцах, арга зүйн зөвлөгөө өгөхөөр ажиллалаа.



БНСУ-ын тусгай хамгаалалттай газар нутаг хариуцсан агентлагийн дарга Park Bo Hwan, Сорогсаны үндэсний паркийн дарга Baek Sang Heum тэргүүтэй төлөөлөгчид 2014  оны 3 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газарт айлчилж байна. 



Бурхан Халдун уулын төрийн тахилгын уламжлалт ёс заншлыг сэргээх, ээлжит төрийн тахилгын товыг тогтоох талаар хэлэлцүүлгийг 2014 оны 03 дугаар сарын 24-ны өдөр зохион байгууллаа.



2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан Бурхан Халдун хайрханыг “Монгол түмний “Үндэсний бахархалт хайрхан” гэж зарлахаар болж Монгол Улсын Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо. 



Намрын хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх тухай” захиргааны даргын 34 тоот тушаал гарч, түймрийн хариуцлагатай жижүүр ажиллуулан, байгаль хамгаалагч нарт эргүүл шалгалт хийхэд зориулан 20000 төгрөгийн шатахууны дэмжлэг үзүүллээ. 



ОХУ-ын Сохондын шим мандлын нөөц газрын 40 жилийн ойн баярын арга хэмжээнд хамгаалалтын захиргааны төлөөлөгчид оролцон, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуны баярын мэндчилгээг уламжлан, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулан, 2014 онд хамтран зохион байгуулах ажлын төлөвлөгөөг баталлаа.



Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад, ахлах мэргэжилтэн Д.Дүгэрсүрэн, мэргэжилтэн Ш.Цолмон, БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн Н.Эрдэнэчимэг нар 2013 оны 09 дүгээр сарын 11-16-ны өдрүүдэд БНСУ-ын Сорогсон уулын тусгай хамгаалалттай газарт ажиллалаа.

БНСУ-ын Байгаль орчны яамны  Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн гүйцэтгэх захирал Ким Чон Чун-тай уулзаж, БНСУ-ын Байгаль орчны яамны Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны /хуучин нэрээр/ хооронд 2007 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд БНСУ-ын тусгай хамгаалалттай газартай судалгаа шинжилгээний ажил, орчны бүсийн ард иргэдэд сургалт сурталчилгааны ажлыг хамтран хийж гүйцэтгэх, 2 тусгай хамгаалалттай газрын мэргэжилтэн, байгаль хамгаалагчдыг харилцан солилцох, хамгаалалтын захиргааны чадавхи, материаллаг баазыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал тавьж 2013 оны 12-р сард гэрээнд гарын үсэг зурахаар тохиролцлоо.

 

М СИ ЭС Кока кола ХХК-ийн “Эх  дэлхийгээ хайрлаж-эерэгээр амьдарцгаая” уриалгын хүрээнд “хоёр нарны хооронд” байгаль хамгаалах төслийн хүрээнд нийлүүлэгдэж байгаа 20000 ширхэг био уутыг М СИ ЭС Кока кола ХХК-иас хүлээн авлаа.

 



 

Хамгаалалтын захиргааны даргын 06 сарын 20-ны өдрийн 21 тоот тушаалаар хамгаалалтын 6 хэсэг байгуулж, байгаль хамгаалагчдын байрших газар болон хяналтын пост байгуулах газрын байршлыг тогтоон баталгаажуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгууллаа.



Орчны бүсийн сумд болох Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал, Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ, Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Мөрөн сумдын Засаг дарга нартай тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг сайжруулах,  хамгаалалтын горим дэглэмийг мөрдүүлэх, орчны бүсийн зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа.

 Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга нарын 2010 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн А-25/03 тоот хамтарсан тушаалаар батлагдсан хил орчмын тусгай хамгаалалттай газар нутагт хамтран ажиллах журмын дагуу Хилийн цэргийн 0151-р ангийн харъяа Ар Минжийн застав, 0243-р ангийн харъяа Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дахь 0236-р салбар, Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг дахь Хилийн цэргийн 0279-р ангийн харъяа Ононгийн заставын удирдлагуудтай холбоо тогтоож, түймэр гамшгаас урьдчилан сэргийлэх, хулгайн анг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа.  



Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн А-159 тоот тушаалаар Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсэд байх Бурхан Халдун уулын чиглэлд аялах аяллын маршрутыг баталлаа. 



Сурталчилгаа
Цаг агаар
n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo