Нүүр > Нєєц баялаг 

Хан Хэнтийн Тусгай Хамгаалалттай Газар, түүний орчны бүсийн ойн сан нь Төв Азийн эрс тэс уур амьсгалтай нөхцөлд зохицон ургадаг учир байгалийн жамаар нөхөн сэргэх чадавхаар нэн хязгаарлагдмал, түймэр, хөнөөлт шавьж болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөлд хялбархан өртдөг уулын ой юм.

Хан Хэнтийн дархан цаазат газрын нутаг дэвсгэр нь ургамал газарзүйн мужиллаар Евразийн шилмүүст ойн мужийн Өвөр байгалийн уулын тайгын хошууны Төв Хэнтийн уулын тайгын тойрог, Евразийн хээрийн мужийн Дагуур-Монголын хээрийн хошууны Өрнөд Хэнтийн уулын хээрийн тойрог, Өмнөд Хэнтийн уулын хээрийн тойрог, Улзын уулын хээрийн тойрогт тус тус хамаарагдана.

Хан Хэнтийн уулсын систем Монгол орны амьтны аймгийн газар зүйн мужлалаар Хэнтийн тойрогт хамаарна. Хэнтийн нурууны төв хэсэг буюу Онон, Хэрлэн, Туул, Хараа, Ерөө, Минж голуудын савын эхний уулзвар болсон зэлүүд хөвч тайга хөхтөн амьтны зүйлийн бүрэлдэхүүнээрээ Евроазийн шилмүүст тайгын хөхтөн амьтны бүрэлдэхүүнтэй ойролцоо юм.

Хан Хэнтийн ТХГ нутаг нь Монгол орны хөрс- газар зүйн мужлалаар Хангайн хөрс- био уур амьсгалын их мужийн чийглэг өндөршлийн бүс шил бүхий Төв Хэнтийн тойргийг  хамарч усны хагалбар уулс , ян сарьдаг, хөвч тайга голлосон өндөрлөг төв хэсэгт  орших учир уулын болон  ам хөндийн хэд хэдэн үндсэн хэв шинжид хамрагдах хөрс тархжээ

Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар нутаг нь Хэнтийн нурууны төв хэсэгт орших учраас ус зүйн сүлжээний нягтшил ихтэй юм. Бага Хэнтий, Хан Хэнтий, Ононгийн Ноён уул хүртэл үргэлжлэх усны хагалбар уулсын ар өвөр хажуугаас усжих Туул, Хараа, Ерөө, Минж, Захар, Шороот, Онон, Эг, Хэрлэн гэх мэт Монголын томоохон гол тэдгээрийн цутгал голууд эх авч урсах бөгөөд нэг хэсэг нь Умард мөсөн далайн ай савд, нөгөө хэсэг нь Номхон дөлгөөн далайн ай савд  багтана.
Уур амьсгалын ерөнхий шинж Хан Хэнтийн ДЦГазар, Горхи-Тэрэлжийн БЦГ нь эх газрын эрс тэс уур амьсгалтай. Уур амьсгалын үзүүлэлтүүд нь тэгш хэмийн хуваарьлалттай. Монгол орны бусад нутгаас хамгийн их хур тундастай, чийглэг, сэрүүн өвөл нь цасархаг харьцангуй дулаавтар тунгалаг цэнгэг агаартай (Г.Намхайжанцан,1994).
Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль цаг агаарын онцлогтой уялдаж нийт нутгийн 82 хувьд улирлын ба олон жилийн цэвдэгт ул хөрс тархжээ. Ийм ч учраас энэ нутгийн байгалийн болон нийгэм эдийн засгийн нөхцөлд цэвдэгт ул хөрс онцгой нөлөөтэй юм. Тусгай хамгаалалттай газар нутагт олон жилийн үргэлжилсэн, тасалданги, алаг цоог цэвдэгт ул хөрс тархсан байна.
1:200000 масштабтай геологийн зураглалын ажил Хан Хэнтийн Дархан Цаазат Газарт  1940 оноос, Горхи-Тэрэлжийн Байгалийн Цогцолборт Газрын нутаг Өвөр Горхи, Баянгийн районд 1957- 1958 онуудад хийгдсэний зэрэгцээ оптикийн болорын эрэл хайгуулын судалгаа явуулсан байна.
Хан Хэнтийн Тусгай Хамгаалалттай Газар нутаг нь Хэнтийн төв мужийн хавтгайдуу бөмбөгөр оройтой, эрсэвтэр хажуу бүхий дундаж өндөр уулс, тэдгээрээс зүг бүр тийш эх аван урсах голуудын хөндий хосолсон өвөрмөц дүр төрхтэй уулархаг нутаг юм. Ерөнхийдөө төрх байдлаараа геологийн урт удаан хугацааны туршид элэгдэл, усны идэгдлийн үйл явцад автаж уулсын орой ихэвчлэн бөмбөгөр эсвэл хавтгайдуу хэлбэртэй болсон байна.
n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo