Нүүр > Аялал жуучлал 

Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг 1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дахь Ширээт цагаан нуур гэдэг газар халхын шарын тэргүүнээр өргөмжилсөн "шар бүсийн орд"-ыг байгуулсан нь өдгөөгийн нийслэлийн үндэс суурийг тавьсан ажээ. Өргөө нэрээр анх ханаа дугуйлсан нийслэл хотын анхны нэр 1651 оны үед Номын хүрээ болж өөрчлөгдсөн 1706 оныг хүртэл тийн нэрлэгдэж байв. Нийслэл хот Орхон, Тамир, Туул, голуудын хөндий дагуу 29 удаа нүүдэллэсний эцэст 1778 онд одоогийн байгаа газар суурьшиж Их хүрээ нэртэй болжээ.Нийслэлийг Өргөө, Номын хүрээ, Их хүрээ хот, Нийслэл зэргээр нэрийдсээр 1924 оноос Улаанбаатар хэмээн тогтжээ.

Гүнжийн сүм. Монголын Довдондорж ноён өөрийн талийгаач хатан Манжийн Энх Амгалан хуандийн зургадугаар охин Хичээнгүй амарлингуй гүнжид зориулан бариулсан Гүнжийн сүм Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Туул голын баруун гарын томоохон цутгалын нэг Баруун Баян голын эх Хөх чулууны голын эх Сүмийн гурван Эрээний наран ургах зүүн өмнө зүг харсан хажуугийн бэлд Улаанбаатар хотоос зүүн хойт зүгт шулуунаар 70- аад км зайд умард өргөргийн 480 101 40”, дорнод уртрагийн 1070 331 00” сольбилцолд оршино.
Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар түүний орчны бүс нь монгол угсаатны буурал түүхтэй холбоотой, Монголын эзэнт их гүрний төв хэсэг түүхнээ гурван гол хэмээн алдаршсан Онон, Хэрлэн, Туул голуудын сав нутаг болохын учир чухам л түүх,соёл,урлагийн дурсгалт зүйлсийн өлгий юм. Энд л эртний чулуун зэвсгийн үеээс аваад түүхийн бүхий л үед хамаарагдах дурсгалууд хадгалагдаж байдаг.
Байгаль түүх соёлын аялал жуулчлал УБ- Тэрэлж- Бөөт эко гэр- Хавиргын даваа- Зуугийн рашаан- Хоног толгой- Олон толгой- Хөх нуур- Хагийн Хар нуур- Сарьдагийн хийдийн туурь- Хийдийн гурвалжин- Хэрхлүүр- Хийдийн гурвалжин- Хаг,Туулын бэлчир- Галттайн Хар Ус- Ботгонт эко гэр-УБ
n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo