Нүүр > Мэдээ мэдээлэл
Хэвлэх хувилбар
Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд БНСУ-ын Seoraksan Natiaonal Park-д ажиллалаа.

        Байгаль орчин, ногоон хөгжлийн яам /хуучин нэрээр/ БНСУ-н Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаатай 2014 онд байгуулсан хамтран ажиллах санамж бичиг, эгч дүү паркын хамтын ажиллаагааны хүрээнд Сорогсан үндэсний паркын үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах, Сорогсан үндэсний паркын мэдээллийн төвд Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын сурталчилгааны булан байгуулах, Сорогсан үндэсний паркын отоглох цэгт мэдээлэл сурталчилгааны  монгол  гэр барьж тохижуулахзорилгын хүрээнд Хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчид 2016 оны 10 дугаар сарын 9-16-ны өдрийн хооронд Сорогсаны үндэсний паркад ажиллаад ирлээ.

          Энэ үеэр Хан Хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргаанаас бэлтгэсэн Монгол гэрийг  БНСУ-ын Сорогсан үндэсний паркын отоглох хоноглох цэг дээр барьж, ширээ сандал, мэдээлэл сурталчилгааны материал, зурагт самбар байршуулан тохижуулж Сорогсан үндэсний паркд хүлээлгэн өглөө.

Мөн Сорогсаны үндэсний паркын захиргааны мэдээллийн төвтэй танилцаж, Эгч дүү паркын сурталчилгаа, мэдээллийн булан, эгч дүү паркуудын тухай танилцуулга номын нээлтийн ажиллагаа боллоо. Уг ёслолд БНСУ-ын Үндэсний парк сервисийн гүйцэтгэх захирал Jung Chun-ho, гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга нар оролцлоо.

n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo