Нүүр > Мэдээ мэдээлэл
Хэвлэх хувилбар
Хамгаалалтын захиргаа орчны бүсийн сумдад ажиллалаа.

2014 оны 2-4-р сард хамгаалалтын захиргаан бүрэлдэхүүнээр орчны бүсийн сумд болох Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал, Бугант, Түнхэл тосгон, Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орон нутгийн удирдлагууд, ард иргэдтэй уулзалт  хийх, тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх мэдээлэл хүргэх, ТХГН-ийн тухай болон байгаль орчныг хамгаалах бусад хуулийн гарын авлага, брошюр, хогийн уут тараах, аймгийн Цагдаагийн хэлтэстэй хамтран хяналт шалгалтын ажил хийх, байгаль хамгаалагчдын ажил байдалтай газар дээр нь танилцах, арга зүйн зөвлөгөө өгөхөөр ажиллалаа.

 Энэ ажлын хүрээнд:  Орчны бүсийн сумд, тосгоны захирагч, удирдлагууд ИТХТ-ийн дарга, байгаль орчны улсын хяналтын байцаагч, байгаль хамгаалагч,  эрх бүхий төлөөлөгчидтэй хамгаалалтын захиргаа, сум, тосгоны зүгээс цаашид хамтран зохион байгуулах ажлын талаар уулзалт хийж,  хамтран ажиллах гэрээний талаар санал солилцож, зарим өөрчлөлт оруулан гэрээ байгууллаа.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дахь Хүдэрийн застав, Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг дахь Ононгийн заставуудтай 2014 онд хамтран ажиллах гэрээний талаар ярилцаж, гарын үсэг зурж баталгаажууллаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны А-115 тоот тушаалаар батлагдсан “Идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулах, ажлын үр дүнгээр нь урамшуулах тухай” журмын хүрээнд  сумдын орчны бүсийн зөвлөөөс санал болгосон Өмнөдэлгэр сумын 5 иргэн, Батширээт сумын Ононгийн заставт 5 хүнд, Хүдэрийн заставт 5 хүнд, Бугант тосгонд 1, Түнхэл тосгонд 1 хүнийг идэвхтэн байгаль хамгаалагч болгон үнэмлэхийг гардуулан өглөө. Байгаль орчин хуулийн эмхтгэл /ногоон ном/ өгч ажил үүргийн хуваарь болон мэргэжил арга зүйн зөвөлгөө өглөө.

Нутгийн иргэдтэй уулзалт зохион байгуулж, нийт 300 иргэнд Байгаль орчны багц хуулиуд,  Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээ, галын санамж зэрэг сурталчилгааны материалыг тараан, хогны уутыг өглөө.



n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo