Нүүр > Мэдээ мэдээлэл
Хэвлэх хувилбар
Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Иргэний нисэхийн тухай болон байгаль орчныг хамгаалах багц хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Т.Лхагвасүрэн нар хамтын ажиллагааны санамж бичигт 2014 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр гарын үсэг зурлаа.

 Санамж бичигт  тусгай хамгаалалттай газар нутагт гарч болзошгүй түймрийн мэдээг цаг алдалгүй дамжуулах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар хамтран ажиллах, тусгай хамгаалалттай газар нутагт нислэг үйлдэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгох, байгалийн гамшиг болон гал түймэр гарах, хүний амь насыг авран хамгаалах үйл ажиллагаа явуулах, гэмт хэрэгтэнг илрүүлэх, эрэн сурвалжлах зэрэг яаралтайгаас бусад үед хамгаалалтын захиргаанаас авсан зөвшөөрөлгүйгээр нислэг үйлдэхгүй байх зэрэг асуудлууд тусгагджээ.



n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo