Нүүр > Мэдээ мэдээлэл > Шинэ мэдээ
Хэвлэх хувилбар
ХАН ХЭНТИЙН УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНААС МЭРГЭЖИЛТЭН, БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ, БОХУБ, МССТ-ИЙН ЭРХЛЭГЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГ

       

2016 оны 06-р сарын 13, 14-ны өдрүүдэд Цаг уур орчны шинжилгээний байранд хамгаалалтын захиргааны 2016 оны үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөний Бүтээгдэхүүн 2.1.2 дахь заалтын хэрэгжилтийг хангах, менежментийн төлөвлөгөөний Стратеги 5-д заасны дагуу мэргэжилтэн, байгаль хамгаалагч, БОХУБ, МССТ-ийн эрхлэгч нарын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээлэл сургалт, сурталчилгааны ажлыг өргөжүүлэх зорилгоор сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтанд хамгаалалтын захиргааны нийт 39 ажилтнууд хамрагдан шинээр батлагдан хэрэгжих гэж буй хуулиуд, Хан Хэнтийн Дархан цаазат газрын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, улсын байцаагчийн баримт бичгийг зөв үйлдэх, захиргааны зөрчлийн хэрэг бүрдүүлэлтийг стандартын түвшинд бүрдүүлэх, менежментийн төлөвлөгөөний үр ашигт байдлын үнэлгээ хийх, Байгаль орчны багц хуулиуд болон ногоон хөгжлийн бодлогын талаар зэрэг сургалтуудыг амжилттай зохион байгууллаа.

2016 оны 07-р сарын 01-нээс эхлэн хэрэгжих “Захиргааны ерөнхий хууль”, 2016 оны 09-р сарын 01-нээс эхлэн хэрэгжих “Зөрчлийн тухай хууль”-иудаар Монголын Хуульчдын Холбооны багш, Үндэсний тагнуулын академийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч доктор Б.Нармандах, ХСИС-ийн эрх зүйн онолын тэнхимийн ахлах багш Н.Мөнхзул нар, “Улсын байцаагчийн баримт бичгийн стандарт” сэдвээр МХЕГ-ын  Байгаль орчны хяналтын хэлтсийн дарга Д.Цэрэндаш, улсын ахлах байцаагч Ч.Нямдаваа нар, “Ажиллагсадын гэнэтийн ослын даатгал” сэдвээр Практикал даатгалийн ажилтан М.Отгонгэрэл, “Менежментийн төлөвлөгөөний үр ашигт байдлын үнэлгээ”-гээр Дэлхийн байгаль хамгаалах сан, ТХГН-ийн төслийн ажилтан Б.Мөнхчулуун тус тус хичээлүүдийг заалаа.

      Хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Ж.Алтангэрэл, Байгаль орчны багц хуулиуд, Ногоон хөгжлийн бодлого, түүний төлөвлөгөөний талаар, ахлах мэргэжилтэн Д.Дүгэрсүрэн, хамгаалалтын захиргааны хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийн талаар, дарга Б.Хашмаргад, хамгаалалтын захиргаанаас цаашид авах арга хэмжээний талаар тус тус ярьж, санал солилцлоо. 

 Тус сургалтанд БОНХАЖЯ-ны ТХНУГ-ын мэргэжилтэн Ц.Түвшинбат ирж, удирдлагын газрын зүгээс явуулж буй бодлого, цаашдын чиг хандлагын талаар танилцууллаа. 

n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo