Нүүр > Мэдээ мэдээлэл
Хэвлэх хувилбар
ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.ОЮУНБААТАР, ОНОН ГОЛЫН САВ ГАЗАР, АЙМГИЙН ЗДТГ, ХЭЛТЭС, АГЕНТЛАГИЙН ДАРГА НАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ УУЛЗАЛТ БОЛОВ

   БОНХАЖС-ийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны  өдрийн А-40 тоот тушаалаар хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх тухай, Хан Хэнтийн УТХГХЗ-ны даргын баталсан удирдамжийн дагуу Төв аймгийн Мөнгөн морьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт сумдын нутагт Хан Хэнтийн УТХГХЗ-ны дарга Б.Хашмаргад, мэргэжилтэн, БОХУБ Ж.Алтангэрэл, мэргэжилтэн Д.Зоригтбаатар, Ч.Мөнхзул, Хэрлэн хэсгийн ахлагч БОХУБ Б.Баяндэлгэр, Онон, Хэрлэн хэсгийн байгаль хамгаалагчид, Мөнгөн морьт сумын хэсгийн төлөөлөгч С.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй хяналт, шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.

    Хяналт шалгалтын явцад Хан Хэнтийн улсын тусгай  хамгаалалттай  газар нутагт зөвшөөрөлгүй самар түүсэн иргэн 5, галт зэвсэг авч явсан иргэн 4, нийт 9 зөрчил илрүүлж, самарт явсан 30 иргэнд байгаль орчны тухай  хууль, Тусгай хамгаалалттай  газар нутгийн тухай  хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны  бүсийн тухай хууль тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль эрх зүйн актуудын талаар мэдээлэл өгч ойгоос буулгасан.

    Мөн Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар болон аймгийн хэлтэс, агентлагийн дарга нартай хамтран ажиллах уулзалтыг зохион байгууллаа.

   Тус уулзалтанд аймгийн БОГ, Онон голын сав газрын захиргаадтай 2015-2016 онд хамтран ажиллах төлөвлөгөөг хэлэлцэн баталж, Ононгийн халуун рашааны орд, эх булгийн эргэн тойронд эрүүл ахуйн бүсийг 100 метрээс доошгүй зайд, хязгаарлалтын бүсийг 200 метрээс доошгүй зайд тогтоох, хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлэх, ойн хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх шуурхай баг байгуулах, усны тоо бүртгэлийг хийх, нэгдсэн мэдээллийн сантай  болох, булаг шанд, рашаан эрдсийн, цэвдгийн судалгааг хийх, камержуулах төсөл, байгаль хамгаалагчийн байрны асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, усны нөөцөд үзүүлэх нөлөөллийг тодорхойлох, Бурхан халдун хайрханы тахилгын үйл ажиллагаанд хамтарсан багаар ажиллах, "Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам"-ын дагуу иргэн, аж ахуй нэгж байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хүрээнд Хан Хэнтийн ДЦГ болон түүний орчны бүсэд дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг зохион байгуулах зэрэг онцлох ажлыг дурдсан байна.

n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo