Нүүр > Мэдээ мэдээлэл
Хэвлэх хувилбар
БУРХАН ХАЛДУН УУЛ ДЭЛХИЙН СОЁЛЫН ӨВД БҮРТГЭГДЛЭЭ

ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулган ХБНГУ-ын Бонн хотноо 2015 оны 06 дугаар сарын 28-наас 07 дугаар сарын 08-ны өдрүүдэд амжилттай  зохион байгуулагдлаа. Тус чуулганд манай улсаас оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Дэлхийн өвийн үндэсний хорооны дарга, Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн Ц.Цэнгэл, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай  газрын дарга Б.Хашмаргад оролцлоо.

Монгол Улс энэхүү Конвенцид 1990 оны 2 дугаар сарын 2-ны өдөр нэгдэн орсон бөгөөд одоогоор манай улсаас 4 газар байгалийн болон соёлын өвд бүртгэгдээд байна. Үүнээс Бурхан Халдуун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг  2015 оны 07 дугаар сарын 04-ны өдөр соёлын өвөөр бүртгэн авлаа.

Дэлхийн соёлын өвийн хорооны гишүүн орнууд Чингис хаантай холбоотой энэхүү түүхэн дурсгалт газрыг Дэлхийн хосгүй үнэт өв гэдгийг санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн болно. Ингэснээр цаашид манай талаас ICOMOS-ийн өгсөн хоёр зөвлөмжийн дагуу энэхүү газрын хил заагийг газар дээр нь тэмдэгжүүлэн тогтоож, хамгаалалтын менежментийг боловсруулж хэрэгжүүлснээр 2019 онд буюу Дэлхийн өвийн хорооны 43-р хурлаар тайлангаа хэлэлцүүлэх юм. 

n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo