Нүүр > Мэдээ мэдээлэл
Хэвлэх хувилбар
Хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Бурхан Халдун уулын төрийн тахилгын уламжлалт ёс заншлыг сэргээх, ээлжит төрийн тахилгын товыг тогтоох талаар хэлэлцүүлгийг 2014 оны 03 дугаар сарын 24-ны өдөр зохион байгууллаа.

 Хэлэлцүүлэгт Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Хэнтий, Төв аймгийн удирдлагууд, ШУА-ын Археологийн хүрээлэн, Түүхийн хүрээлэн, Дашчойлон хийд зэрэг холбогдох газруудын ажилтнууд, эрдэмтэн судлаачид оролцлоо.

 Бурхан Халдун хайрханы төрийн тахилгын өдрийн товыг тогтоох, төрийн тахилга, тайлгыг уламжлалын дагуу Бурхан халдун хайрханы бараа нь харагдах газраас хийх, хүндэтгэлийн овоо байгуулах газрыг сонгох зэрэг асуудлуудыг хэлэлцэн төрийн тахилгыг 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хийх, төрийн тахилгын үед Бурхан Халдун хайрханы Дээд овоонд цөөн тооны хүмүүс очиж төрийн тахилгын ёслол үйлдэх, тайлгыг Цагаан арал орчимд хийж, өмнө байсан овооны суурийг Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Дашчойлин хийд, холбогдох газрууд хамтран сэргээх асуудал дээр оролцогчид санал нэгдэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт санал хүргүүлэхээр тогтлоо.



n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo