Нүүр > Мэдээ мэдээлэл
Хэвлэх хувилбар
Хан Хэнтийн дархан цаазат газрын дотоод бүсчлэлийг шинэчлэн тогтоолоо.

Хан Хэнтийн дархан цаазат газар нь 3 аймгийн 8 сумын нутгийн 1,748,103.89 га талбайг хамран оршдог.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулинд зааснаар ДЦГ-ыг байгалийн хэв шинж, төлөв байдал, хөрс, ус, ургамал, амьтны аймгийн онцлог, хүний үйл ажиллагаанд өртөх байдал зэргийг харгалзан үзэж онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүс гэсэн үндсэн 3 бүсэд хуваадаг. Хуулинд заасан шалгуур үзүүлэлтүүдийг баримтлан тус дархан цаазат газрын хамгаалалтын дотоод бүсүүдийг анх Байгаль орчны сайдын 1994 оны 117-р тушаалаар батлан мөрдөж байсан.

Хэнтийн нурууны баруун хэсгээс эх аван урсах Шарлан, Хонги, Ерөө голын эх, Хэнтийн нурууны баруун хэсгийн жодоон тайга, биологийн төрөл зүйлийг хамгаалах, байгалийн бүс бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг харгалзан УИХ-ын 2012 оны 57 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Төв аймгийн Эрдэнэ сумдын зарим нутгийг хамруулан Хан Хэнтийн дархан цаазат газрын хилийн цэсийг өртгөтгөсөн.  

Ингэснээр манай оронд ховор тархалттай жодоо мод бүхий тайгыг хамгаалах, нөхөн сэргээх боломж бүрдсэн юм.Тухайн гàçàð íóòãèéã улсын тусгай хамгаалалтад авсны дараа тэнд хэрэгжүүлэхүйл ажиллагааг зохицуулах äîòîîä á¿ñ÷ëýëийг тогтоох шаардлагатай байдаг.  

Хан Хэнтийн ДЦГ-ын өргөтгөл нь эзлэх талбайн хувьд том учир гадаргын тогтоц, ландшафтын онцлог, экосистемийн төлөөлөл, биологийн төрөл зүйл, тэдгээрийн тархалт, байршил, малчдын нутаг эзэмшилт, бэлчээр ашиглалт, орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүд, ард иргэдийн санал хүсэлт зэрэг олон хүчин зүйлүүдийг харгалзан үзсэний үндсэн дээр өргөтгөлийн хэмжээнд дотоод бүсүүдийг тогтоосон бөгөөд тэдгээр нь нэг талаас хуучин байсан дотоод бүсүүдтэй хиллэх боломжгүй байсан.

Хэнтийн нурууны хотгор гүдгэрийн тархалт, онцлог, ландшафт, экосистемийн хэв  шинжүүдийн төлөөлөл, хамрагдсан байдал, биологийн төрөл зүйл, шилжилт хөдөлгөөн, физик газарзүйн муж болон байгалийн бүс бүслүүрийн төлөөлөл зэрэг олон хүчин зүйлүүдийг харгалзан ДЦГ-ын өнөөгийн мөрдөж буй дотоод бүсчлэлийг өөрчлөн ДЦГ-ын хэмжээнд  дотоод бүсчлэлийг онгон бүс 4,  хамгаалалтын бүс 1, хязгаарлалтын 1 бүстэй байхаар шинэчлэн тогтоосон.

Онгон нийт 561068.8 га талбайтай, энэ нь ДЦГ-ын нийт талбайн 32.2 %-ийг эзлэх бөгөөд

-          Бурхан Халдун-Хэрлэнгийн (77967.7 га талбайтай буюу ДЦГ-ын нийт талбайн 4.5%)

-          Онон-Сүүхлэгийн (146891.8 га талбайтай буюу ДЦГ-ын нийт талбайн 8.4 %),

-          Туул-Минжийн (244082.4 га талбайтай буюу ДЦГ-ын нийт талбайн 14.0%),

-          Хаданцаа-Шарлангийн эхийн (92126.9 га талбайтай буюу ДЦГ-ын нийт талбайн 5.3%-ийг эзэлнэ) гэсэн 4 хэсгээс бүрдэнэ.

Онгон бүсэд ТХГН-ийн тухай хуулийн 9-р зүйлд заасны дагуу зөвхөн ажиглах хэлбэрээр судалгаа шинжилгээний ажил явуулж болно.

Хамгаалалтын 2 бүс нь 729986.1 га талбай буюу ДЦГ-ын нийт талбайн 41.8 %, хязгаарлалтын бүс 457049.0 га талбай буюу ДЦГ-ын нийт талбайн 26.1 %-ийг тус тус эзэлнэ.

Хамгаалалтын бүсэд ТХГН-ийн тухай хуулийн 10-р зүйлд заасны дагуу ургамал, амьтны аймгийн өсч үржих нөхцлийг хангах, байгалийн хамшгаас учирсан хор уршгийг арилгахтай холбоотой  биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. 

Хязгаарлалтын бүсэд  ÒÕÃÍ-èéí õóóëèйн 11-р зүйлд заасны дагуу 

1/ энэ хуулийн 9,1О дугаар зүйлд заасан үйл ажиллагаа;

 2/ хөрс, ургамлын бүрхэвчийг нөхөн сэргээх;

 3/ ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх;

 4/ ан амьтны тооллого, тэдгээрийн тоо, нас, хүйс, сүргийн бүтцийг зохицуулах үйл ажиллагааг батлагдсан хөтөлбөр, аргачлалын дагуу явуулах;

 5/ рашаан, эмчилгээ, сувилгааны чанартай бусад эрдсийг ашиглах;

 6/ байгалийн аялал, жуулчлалыг тогтоосон зам, чиглэлээр зохих журмын дагуу зохион байгуулах;

 7/ аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах;

 8/ зураг авах, дууны болон дүрс бичлэг хийх, тэдгээрийг зохиол бүтээл туурвихад ашиглах;

 9/ уул,овоо тахих, уламжлалт зан үйлийн бусад ёслол үйлдэх;

 10/ нутгийн оршин суугчид ахуйн хэрэгцээндээ зориулан байгалийн дагалт баялаг, эмийн болон хүнсний ургамлыг зохих журмын дагуу түүж ашиглах үйл ажиллагааг явуулж болно.

 

            Харин Дархан цаазат газарт дагуу дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

 

Дархан цаазат газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу энэ хуулийн йн 1О,11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

 1/ газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх;

 2/ байгалийн дагалт баялаг, эмийн, хүнсний болон техникийн зориулалттай ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх;

 3/ энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 4-т зааснаас өөр зориулалтаар ан амьтан агнах, барих, үргээх, тэдгээрийн үүр, ичээ, нүх, ноохойг хөндөх, эвдэж сүйтгэх;

 4/ хортон шавьж, мэрэгчид, түймэртэй тэмцэх, тэдгээрээс сэргийлэх арга хэмжээнд байгаль орчинд сөрөг нөлөөлөх арга, техник, бодис хэрэглэх;

 5/ энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих;

6/ хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах;

 7/ тухайн газрын хамгаалалтын захиргааны зөвшөөрөлгүйгээр нохой дагуулж, буу авч явах;

 8/ аргагүйгээс бусад тохиолдолд тухайн газрын хамгаалалтын захиргаанаас урьдчилан авсан зөвшөөрөлгүйгээр агаарын хөлгөөр буулт хийх, хэт нам өндрөөр нислэг үйлдэх;

 9/ өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн барилга байгууламж барих, зохих зөвшөөрөлгүйгээр мал бэлчээрлүүлэх;

 10/ нуур, мөрөн, гол горхи, булаг, шанд зэрэг ил задгай усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах;

 11/ хууль тогтоомж болон хамгаалалтын горимоор хориглосон байгаль орчинд сөрөг нөлөөлөх бусад үйл ажиллагаа явуулах зэрэг болно.

n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo