Нүүр > Мэдээ мэдээлэл
Хэвлэх хувилбар
Байгальд ээлтэй хогны уут хүлээн авлаа.

Эдгээр уутыг тусгай хамгаалалттай газарт нэвтэрч буй аялагчид, зорчигчид, рашаанчид зэрэг бүх хүмүүст олгодог юм. Эдгээр хүмүүс хог хаягдлаа хийгээд буцахдаа тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчийн постон дээр болон төв суурин газрын хогийн цэгт хүргэж хаядаг юм.  

Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч MCS Сока сола ХХК-иуд байгаль хамгаалах, байгаль орчны мэдээлэл, сурталчилгааны ажилд хамтран ажилладаг. Энэ ажлын хүрээнд байгаль орчинд ээлтэй, өөрөө задардаг хогны уутаар сүүлийн жилүүдэд хамгаалалтын захиргааг хангаж ирсэн юм. Тухайлбал 2012-2013 онуудад  тус бүр 20000 ширхэг, энэ жил эхний ээлжийн 5200 ширхэг уут хүлээлгэн өглөө.

 

n_zasag
http://www.namhem.pmis.gov.mn/
bogdhan_logo
wqmd-banner
logo-naqo
ub_logo